Зүүн Азийн залуучуудын наамдын хөнгөн атлетикийн төрөлд Монголын баг, тамирчид 3 хүрэл медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наамдын хөнгөн атлетикийн төрөлд Монголын баг, тамирчид 3 хүрэл медаль хүртлээ

“Улаанбаатар” Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 3 дахь өдрийн уралдаанууд Налайх дүүрэгт байрлах хөнгөн атлетикийн тартанан замд явагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар тус тэмцээнийг БНХАУ-ын баг тамирчид 12 алт, 10 мөнгө, 5 хүрэл медальтайгаар хошуучилж яваа бол удаах байруудад Хонгконг 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл, Японы баг тамирчид 3 алт, 1 мөнгөн медальтайгаар бичигдэж байна. Харин Монгол Улсын баг хөнгөн атлетикийн төрөлд 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.

Монгол улсын тамирчид эмэгтэй 3000 метрийн гүйлтэд Д.Ганцэцэг мөнгөн медаль, бөөрөнцөг түлхэлт С.Цэрэнжамц хүрэл медаль, 1500 метрийн гүйлтийн төрөлд Б.Сэлэнгэ хүрэл медаль, 4:400 метр буухиа төрөлд багаараа хүрэл медалийг тус тус хүртээд байна. Маргааш буюу 23-ны өдөр Хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэй 3000 метр, эрэгтэй 5000 метрийн зай төрлийн медальтнууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм.