“Ironman” олон улсын триатлоны тэмцээнд Н.Дөлгөөннаран, Б.Сүбээдэй нар оролцож, тэмцээнээ дуусгасан анхны Монгол тамирчид боллоо

“Ironman” олон улсын триатлоны тэмцээнд Н.Дөлгөөннаран, Б.Сүбээдэй нар оролцож, тэмцээнээ дуусгасан анхны Монгол тамирчид боллоо

Дэлхийн Триатлоны Холбооноос зохион байгуулдаг “Ironman” гурван төрөлт тэмцээнд Монгол залуус амжилттай оролцлоо.

Дани улсын Копенгаген хотноо “Ironman” олон улсын триатлоны тэмцээн энэ сарын 20-ны өдөр зохион байгуулсан юм. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Н.Дөлгөөннаран, Б.Сүбээдэй нар оролцсон бөгөөд тэмцээнээ дуусгасан анхны Монгол иргэд болсон байна.

Тус тэмцээн нь нэг өдөрт усанд сэлэлт, гүйлт, дугуйн гэх гурван төрлөөр явагддаг бөгөөд энэ жил 2000 орчим тамирчин оролцсоноос манай улсын тамирчид 755, 1244-р байруудад тус тус оржээ. Оролцогчид сэлэлтийн төрөлд 3.8, дугуйтай 180, гүйлтээр 42.2 километрийн зайг туулсан байна.