БНХАУ-ын Эрээн хотын Өвөр Монголчууд баяр наадмаа энэ сарын 6-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Баяр наадмын бөхийн барилдаанд Монгол Улсаас Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй гурван бөх барилдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Өвөр Монголын өөртөө засах оронд зохиогдсон 512 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат Монгол Улсын начин Энхбатын Сумъяабат мордох мэхээр голчлон давсаар шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байна.Улмаар зангиат бөх Цэцэнбилэгтэд өвдөг шороодсон байна. Уг барилдаанд залуу бөх н.Төрцацрал түрүүлж 80 мянган юаниар шагнууллаа.