МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж чадах болов уу

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж чадах болов уу

Энэ оны арван нэгдүгээр сард УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарч эхэлсэн. Учир нь түүнийг 2008-2016 оны хугацаанд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа их хэмжээний авилга авсан гэж АТГ-т нэгэн иргэн гомдол гаргаж, тус гомдлын дагуу Д.Тогтохсүрэн нарын хүмүүсийг шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэд тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх мэдээлэл байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын нэр бүхий санхүүч нарыг шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. 

-АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ИРГЭНИЙГ УИХ-ЫН СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХ УУ-

Энэ хэрэг явдлаас үүдэн 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  дэвших эсэх нь тодорхойгүй болоод байгаа аж. Учир нь Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн “Төрийн албаны тухай хууль”-д өөрчлөлт оруулахдаа, “Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон иргэнийг төрийн албанд ажиллахгүй байх”-аар зохицуулж хуулийг өөрчилсөн баталсан байдаг.

Энэ тухайгаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Төрийн албаны тухай хуулийн төслийн 22, 23 дугаар зүйлд Төрийн албанд орох хүмүүст нийтлэг шаардлагууд тусгасан. Шинээр авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлсэн, ялын хугацаа дууссан ч тэр хүн төрд ажиллахгүй” гэж тайлбарлаж байжээ.

Харин эрх баригчид 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Төрийн албаны тухай хууль”-д орсон дээрх заалтыг мөн оруулах талаар ярилцаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрэв ингэсэн тохиолдолд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү гэсэн асуулт гарч байгаа ажээ. Нөгөөтэй түүнтэй холбоотой дээрх хэрэг хэрхэн шийдэгдэх нь түүнийг 2020 УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэхэд нөлөөлж болзошгүй байгаа ажээ. 

-АВИЛГАЛАА ИЛЧИЛСЭН ИРГЭНД ХҮЛЭЭЛГЭХ ХУУЛИЙН ХӨНГӨЛӨЛТ-

Дээрх хэргийн талаар АТГ-т иргэн Г сайн дураараа илчилсэн гэгдэж буй. Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасны дагуу “хясан боогдуулсны улмаас авилга өгч, төрийн үйлчилгээ авснаа сайн дураараа илчилсэн тохиолдолд ялаас чөлөөлөгдөх боломжтой”  гэж заажээ.