МАН-ын 31 дүгээр Их хурал өнөөдөр /2025.11.15/ эхэлж "намын дарга, Хяналтын хорооны гишүүд, Бага хурлын төлөөлөгч нараа шинэчилж, солих асуудал"-ыг хэлэлцэж байна. "Г.Занданшатарын талынх, Д.Амарбаясгалангийн талынх болж хуваагдаад байсан хоёр тал"-ыг эвлэрүүлэх ажлын хэсэг ч гарсан.
Хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсэг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нарын МАН-ын ахмад гишүүдээс бүрдэж байгаа юм.
Манай намын дарга асан эрхэм хоёр…
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) November 14, 2025
Нэг нь ОХУ-д төлөх их өрийг шийдсэн, монгол улсынхаа иргэн бүрт газар эзэмшүүлсэн, нөгөө нь Оюу толгой, Таван толгойг тал газар байхад эдийн засгийн эргэлтэнд оруулсан.
Их өр тухайн үедээ монгол улсын ДНБ-ээс 10 дахин их, Оюу толгой, Таван… pic.twitter.com/AzxrSh4Ltw
Тэгвэл тэдний хамт байгаа зургийг Ч.Хүрэлбаатар нийтэлж, "Манай намын дарга асан эрхэм хоёр. Нэг нь ОХУ-д төлөх их өрийг шийдсэн, монгол улсынхаа иргэн бүрт газар эзэмшүүлсэн, нөгөө нь Оюу толгой, Таван толгойг тал газар байхад эдийн засгийн эргэлтэнд оруулсан. Их өр тухайн үедээ монгол улсын ДНБ-ээс 10 дахин их, Оюу толгой, Таван толгой экспортын 50 хувь, төсвийн орлогын 4 төгрөг бүрийн 1-г өгдөг гэхээр гэхээр Монгол улсад ямар амин чухал шийдвэрүүдийг энэ хоёр эрхэм манлайлж гаргаж байсан бэ гэдгийг учир ойлгодог хүмүүс мэднэ. Удахгүй болох намын их хурал маань эв нэгдлийн их хурал болох учиртай хэмээн хэлж буй" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.