МАН-ын 31 дүгээр Их хурал өнөөдөр /2025.11.15/ Яармагт байрлах Степпе Арена цогцолборт болж байна. МАН-ын энэ удаагийн Их хуралд 2255 төлөөлөгч оролцож байгаа гэсэн албан ёсны мэдээлэл бий. Харин Их хурлаар МАН-ын даргыг сонгох, МАН-ын Хяналтын ерөнхий хороог шинэчлэн байгуулах, МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлнэ гэж байгаа юм.