Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид тодорлоо

Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид тодорлоо

Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг тодруулах сорилго барилдаан боллоо. Барилдаанаар ДАШТ-д оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн тамирчид тодорсон байна.

Тодруулбал, эрэгтэй

  • -57 кг: Занданбудын Занабазар - 2 дахь удаа
  • - 61 кг: Нармандахын Наранхүү - 2 дахь удаа
  • -65 кг: Төмөр-Очирын Тулга - 4 дэх удаа
  • -70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн - 2 дахь удаа
  • -74 кг: Олонбаярын Сүлдхүү - 2 дахь удаа
  • -79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - 2 дахь удаа
  • -86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ - 3 дахь удаа
  • -92 кг: Ганбаатарын Ганхуяг - 3 дахь удаа
  • -97 кг: Балтмөнхийн Бадамдорж - анх удаа
  • +125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - 3 дахь удаа

Эмэгтэй

  • -50 кг: Долгоржавын Отгонжаргал - 3 дахь удаа
  • -53 кг: Бат-Очирын Болортуяа - Г.Отгонжаргал нарын ялсан нь
  • -55 кг: Чинболдын Отгонтуяа - анх удаа
  • -57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд - 2 дахь удаа
  • -59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа - 3 дахь удаа
  • -62 кг: Пүрэвдоржийн Орхон - 2 дахь удаа
  • -65 кг: Түвшинжаргалын Энхжин - 2 дахь удаа
  • -68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - 3 дахь удаа
  • -72 кг: Энх-Амарын Даваанасан- 3 дахь удаа
  • -76 кг: Найгалсүрэнгийн Загардулам - 2 дахь удаа

Эмэгтэй -53 кг жинд хэн ДАШТ-д оролцохыг шигшээ багийн цугларалтын үеэр шийдэх аж. Чөлөөт бөхийн 2023 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотод есдүгээр сарын 16-24-ний хооронд болно.