Голь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадамд Н.Батсуурь, О.Хангай, Б.Бат-Өлзий нар зодоглохоор очжээ

Голь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадамд Н.Батсуурь, О.Хангай, Б.Бат-Өлзий нар зодоглохоор очжээ

Архангай, Хэнтий, Завхан, Төв аймгуудын 100 жилийн ойн баяр наадам өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн бол, өнөөдөр /2023.07.31/ Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Говь-Алтай аймагт эхэлж байна. 

Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Японы мэргэжлийн сумогийн их аварга, Харамафүжи Д.Бямбадоржийн санаачилгаар, хандиваар тус аймагт 2021 онд шавийг нь тавьсан "Спортын клуб"-ын нээлт болсон байна. Мөн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдахаар Даян аварга Н.Батсуурь, Аварга О.Хангай, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий, Харцага Д.Анар тэргүүтэй бөхчүүд Говь-Алтай аймагт очсон байна.  Тус баяр наадам албан ёсоор маргааш /2023.08.01/ эхлэх юм.