О.Уранбаяр БНХАУ-д болж буй оюутны "Универсиад" наадмаас хүрэл медаль хүртлээ

О.Уранбаяр БНХАУ-д болж буй оюутны "Универсиад" наадмаас хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Чендү хотноо болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадамд манай улсаас 9 төрөлд 80 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Манай улсаас жүдо бөхийн төрөлд "Мон Алтиус" биеийн тамирын дээд сургуулийн оюутан, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр Монголын багийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Тэрбээр саяхан болсон Парисын "Их Дуулга"-аас хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн тэмцээний 73 кг-ын жинд 21 жүдоч барилдсанаас хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Ханс-Жоррис Ахибог иппон үнэлгээгээр буулгаж хүрэл медаль хүртлээ.