"Универсиад" наадамд өрсөлдөж буй оюутан сагсан бөмбөгчид эхний хожлоо авлаа

"Универсиад" наадамд өрсөлдөж буй оюутан сагсан бөмбөгчид эхний хожлоо авлаа

"Чэндү-2021" дэлхийн "Универсиад" наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй манай эрэгтэй баг өчигдөр эхний тоглолтдоо Румынд 62:81-ээр хожигдсон. Тэгвэл манай залуус өнөөдөр хоёр дахь тоглолтдоо ӨАБНУ-ын багийг 74:48-аар буулган авснаар эхний ялалтаа байгуулав.

Өмнөд Африкийн эсрэг манай багаас Т.Ууганбаяр 23 оноо, Г.Дөлгөөн 12 оноо авсан. Монголын баг маань маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Аргентиний хүчирхэг багтай хийнэ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө