"Белград-2023" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох Монголын эмэгтэй баг тодорлоо

"Белград-2023" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох Монголын эмэгтэй баг тодорлоо

"Белград-2023" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох Монголын эмэгтэй баг тодорлоо.

Зөвхөн 53 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нарын халз барилдаан тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон бөгөөд үлдсэн 9 жинд дэлхийн дэвжээнд зодоглох бөхчүүдийн нэрс өнөөдөр /2023.07.30/ тодорсон юм.

Эмэгтэйчүүд:
- 50 кг-ын жинд Долгоржавын Отгонжаргал - 3 дахь удаагаа
- 55 кг-ын жинд Чинболдын Отгонтуяа - анх удаагаа
- 57 кг-ын жинд Бат-Эрдэнийн Эрдэнэсувд - 2 дахь удаагаа
- 59 кг-ын жинд Хүрэлхүүгийн Болортуяа - 3 дахь удаагаа
- 62 кг-ын жинд Пүрэвдоржийн Орхон - 2 дахь удаагаа
- 65 кг-ын жинд Түвшинжаргалын Энхжин - 2 дахь удаагаа
- 68 кг-ын жинд Энхсайханы Дэлгэрмаа - 3 дахь удаагаа
- 72 кг-ын жинд Энх-Амарын Даваанасан- 3 дахь удаагаа
- 76 кг-ын жинд Найгалсүрэнгийн Загардулам - 2 дахь удаагаа