Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баяр наадамд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баяр наадамд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-29-нд Сайншанд хотод болж өнгөрлөө.

Наадмын үндэсний бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, улсын харцага А.Цацабшир, улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, улсын начин Д.Цэрэнтогтох, Б.Даваа-Очир тэргүүтэй 128 бөх барилджээ.

Түрүү бөхөөр Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь шалгарч, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин Д.Цэрэнтогтох үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадорж нар шалгарлаа.