Ш.Адьшаа: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрсдийгөө хамгаалдаг хүмүүс оруулж болохгүй. Ард түмнийхээ саналыг ав /ВИДЕО/

Ш.Адьшаа: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрсдийгөө хамгаалдаг хүмүүс оруулж болохгүй. Ард түмнийхээ саналыг ав /ВИДЕО/

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай тогтоолыг хойшлуулах саналтай байна. Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол Улсын нийгэм, улс төрийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор УИХ-ын Ажлын хэсэг гарч, Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай асуудлыг УИХ онцгой анхаарч, өдөр шөнөгүй анхаарлаа хандуулж байгааг ойлгож байгаа. Гэвч зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 11 хүнийг бид судалж үзлээ. Үнэхээр санал асуулгыг явуулж, нийгэмд үүсээд байгаа бугшсан бузар булхайг өөрчилье гэж байгаа бол ингэж нэр төдий, өөрсдийгөө хамгаалдаг хүмүүс оруулж болохгүй. Ард түмнийхээ саналыг авах гэж байгаа бол Санал асуулгын тухай хууль, бусад хуулиар зохицуулж, нийт ард түмнээс асууж зөвлөлийн хүмүүсийг өөр шалгуураар оруулж ир. Хуурамч юм хийсээр байгаад бид өнөөдөр хулгай, луйвар үүрлэсэн 30 жилийн гаж тогтолцоотой болсон" гэв.

ВИДЕО: