Б.Энхбаяр: УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газар хоёр аргаар булааж авч байна

Б.Энхбаяр: УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газар хоёр аргаар булааж авч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.01.05/ хуралдаан 10 цагт эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хууль батлагдсанаар гадаадын банкиуд Монголд үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болох юм. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах харилцааг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулна гэж хуульд тусгажээ. Энэ харилцаа журам биш Үнэт цаасны хуулиар зохицуулагдах ёстой. Үнэт цаасны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар л зохицуулагдах ёстой. Хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д хадгалагдаж байгаа. Гэтэл хууль тогтоох эрх мэдэл хоёр аргаар Засгийн газрын эрх мэдэл рүү шилжээд байна. Булааж авч байна. Засгийн газар, сайд нар  журмыг зохицуулна гэж хууль тогтоох эрх мэдлийг булааж аваад байгаа юм. Гэтэл хариуцлагыг Их хурал хүлээдэг. Тэгэхээр боломжтой харилцааг хуульчлах ёстой. Журмын цаана эрх олж авч байгаад хулгайгаа хийдэг.

Хөрөнгө оруулалтаас гарах баталгаа, батлан даалтад тавих шаардлага нөхцлийг Монголбанкны журмаар зохицуулна гэсэн байна. Үүнийг хуульчлах ёстой. Төрийн мөнгөний бодлого, зээлийн бодлогыг УИХ тогтооно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Энэ бүрэн эрхийг Монголбанк журам гаргаад авах гээд байна. Үүнийг нарийвчлах шаардлага байна. Арилжааны банкны удирдлагууд хувь хүнээрээ эсвэл өөрийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий компаниараа баталгаа гаргаж мөнгө угаасан олон асуудал яригдсан. 

Энэ сарын 16-ны өдрийн Түр хорооны хурлаар баримтаар фактаар энэ асуудал яригдана. Судлаад үзэхээр үүнд Монголбанк өөрөө оролцдог, өөгшүүлдэг, хуйвалддаг нөхцөл байдал тогтоогдож байна" гэлээ. 

ҮЗЭХ: