ТАЗ дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дараа Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хийнэ

ТАЗ дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дараа Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хийнэ

Засгийн газрын хурлаар тун удахгүй Ковидын хуулийн 3.2 дахь заалтын дагуу "сонгон шалгаруулалтгүй"-гээр томилогдоод байсан Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ С.Оюунбилэг, ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн ТНБД Б.Бямбадагва нар болоод  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД Г.Өнөрбаяр, Барилга хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн сэлгэн томилох шийдвэрийг гаргана. 

Гэхдээ үүнээс өмнө Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын орон тоонд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарласны дараа томилгоог хийх аж. 

Тодруулбал, энэ сарын 01 /2023.01.01/-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон “Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн3.2-д,"… албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заагаад байсан юм.