LIVE: АН-ын зөвлөлдөх уулзалтаар ҮБХ-ны хурлыг яаралтай зарлан хуралдуулах шийдвэр гаргажээ

LIVE: АН-ын зөвлөлдөх уулзалтаар ҮБХ-ны хурлыг яаралтай зарлан хуралдуулах шийдвэр гаргажээ

Өнөөдөр /2023.01.04/ АН-ын ҮБХ-ны зөвлөлдөх уулзалт боллоо.

Уулзалтад УИХ-ын Ц.Туваан, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сангийн сайд асан С.Баярцогт нарын 215 гишүүн оролцов. Энэ нь нийт хүчин төгөлдөр оролцох ёстой гишүүдийн 60 гаруй хувь байв. Мөн  энэ үеэр 30 гаруй гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Улмаар оролцогчдын 100 хувийн саналаар энэ сарын 10-ны өдөр АН-ын ҮБХ-ны хурлыг яаралтай зарлан хуралдуулах шийдвэр гаргалаа.

Тус хуралдаанаар АН-ын байр суурь, болж буй зүйлсийг хэлэлцэж шаардлагатай гэж үзвэл шинэчлэл хийж намын их хурлыг үргэлжлүүлэн зарлах аж. Ингэснээр олонхын саналаар дэмжлэг авсан гишүүдийг намын гүйцэтгэх удирдлагад дэвшүүлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ажлыг хэрэгжүүлж, АН тамга, цаасны зөрчлөөс гарч нэг туг нь нэг үзэл санаа бүхий нам болох ажлыг цаашид шат дараалалтай хэрэгжүүлэх саналыг өнөөдрийн зөвлөх уулзалтын үр дүнд гаргав. 

LIVE: