Х.Нямбаатар: УИХ, ЗГ-ын гишүүд тендерт оролцохгүй, хүүхдүүд нь төрийн сангаас зээл авахгүй

Х.Нямбаатар: УИХ, ЗГ-ын гишүүд тендерт оролцохгүй, хүүхдүүд нь төрийн сангаас зээл авахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.04/ боллоо. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд улс төрчдийн олноор нэр холбогдсон "Хөгжлийн банк", "Жижиг дунд үйлдвэрийн зээл", "Нүүрсний хулгай"-н гэх төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагуудтай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдэд иргэд олон нийт дургүйцэж, жигшиж зэвүүцэж байгаа. Тиймээс энэ хуулиар улстөрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилал, хүрээ хязгаараа шинэчилж тогтоохоор болж байна. Мөн улстөрд нөлөө бүхий этгээдийн хориглох үйл ажиллагааг тус хуулиар маш тодорхой болгож өгнө. Цаашид иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, төрд, нийтийн албанд ажиллаж буй этгээдийн ёс суртахууны хэм хэмжээнд зөв жишиг тогтооход энэ хуулийн төсөл их үүрэгтэй. 

Улстөрд нөлөө бүхий этгээд гэдэгт 

  • УИХ-ын гишүүн
  • Ерөнхий сайд
  • Засгийн газрын гишүүн
  • Аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд багтана. Эдгээр албан тушаалтнуудад хориглолт үйлчилж байхад бусад албан тушаалтнууд ч мөн ялгаагүй үйлчилж ёс зүйн дүрмээрээ давхар зохицуулагдана. 

Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна 

  • Төрийн албанд удирдах албан тушаал хашихгүй
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаал, эрх бүхий албан тушаалд томилогдохгүй байх
  • Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээл, хөнгөлөлт баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд  хамрагдахгүй. Төрийн сангийн хөтөлбөрт хүртэл хамрагдахгүй гэсэн үг. Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд орууллаа.  Нээлттэй болон хязгаарлагдмал, төр болон хувийн хэвшлийн тендер сонгон шалгаруулалт, цаашлаад оффтейк, концессын гэрээний сонгон шалгаруулалтад өөрсдийн хамаарал бүхий ААН% хуулийн этгээдийн нэрээр  оролцохгүй. 

Тухайн хүний аж, ахуй эрхлэх эрхийг зөрчиж байгаа юм биш. Тендерт оролцож болно. Гэхдээ улстөрийн карьер хөөх үү, ахуйн ажлаа хийх үү гэдэг сонголтыг өөрөө хийнэ. Албан тушаалд томилогдохоосоо өмнө сонголт хийж энэ хориглолт, хязгаарлалтыг хүлээн зөвшөөрнө гэсэн баталгааг гаргасны үндсэнд улстөрд нөлөө бүхий албан тушаалд сонгогдох, томилогдох эрхээ эдэлнэ. Уг хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлбэл төрд өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд ажлаасаа чөлөөлөгдөх байх. Мөн албан тушаалтнууд сонголтоо өөрөө хийнэ.

ҮЗЭХ: