ДЭЭД ШҮҮХ: Зон олны намын дарга Э.Одбаярын хүсэлтийг хэлэлцэв

ДЭЭД ШҮҮХ: Зон олны намын дарга Э.Одбаярын хүсэлтийг хэлэлцэв

Зон олны намын дарга Э.Одбаяраас ирүүлсэн “Намын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах” тухай хүсэлтийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ.

Улсын дээд шүүхийн цахим хуудаст тус намын электрон шуудангийн хаягуудыг алдаатай оруулсан, мөн намын дарга өөрчлөгдсөн талаар тус намын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст байршуулаагүй байгаа нь тус тус тогтоогдсон тул алдааг залруулахаар тогтов.