Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц гурван тэрбум 400 сая ам.долларт хүрч ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлгүй боллоо

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц гурван тэрбум 400 сая ам.долларт хүрч ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлгүй боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.04/ боллоо. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум 400 сая ам.доллар болсон. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлээс зайлсхийж чадлаа. Цаашид  нүүрсийг "ам" үнээр биш хил үнээр зарахаар бэлтгэл ажлаа хангасан. "Ам" үнээр нэг тонн нүүрсийг 100 доллараар зарж байгаа бол хил үнээр 200 доллараар зарж байна. Бараг хоёр дахин зөрүү байна. Монгол улс бүх нүүрсээ биржээр зарах бэлтгэлийг хангаад хоёрдугаар сарын 01-ны өдрөөс ажлыг эхлүүлэх гэж байна. 

Энэ нь Монгол улсад орох орлогын хэмжээг нэмэгдүүлж ил тод болгох юм. Экспортын орлогоо тогтворжуулснаар цаашид валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжино" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: