"Тавантолгой ХК"-ийн гурван дэд захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна

"Тавантолгой ХК"-ийн гурван дэд захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна

Өнгөрсөн сарын 09-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хуульзүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийгорон нутгийн өмчит Тавантолгой ХК-д бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. 

Тэрбээр Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 450 дугаар тогтоолын 3.1 дэх заалт, ТУЗ-ийн 2022 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн Тавантолгой ХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, орон тоог шинэчлэн баталжээ. Ингэхдээ тус компанийн гурван дэд захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.