И.К.Азизовын дараа ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар А.А. Климовыг томилж магадгүй гэв

И.К.Азизовын дараа ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар А.А. Климовыг томилж магадгүй гэв

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовын бүрэн эрхийн хугацаа дуусч нутаг буцахаар бэлтгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр нутаг буцах гэж буйтай холбоотойгоор манай зарим сайдтай уулзсан гэж буй. 

Тэгвэл И.К Азизовын дараа ОХУ-ын Төрийн бүрэн эрхт байдлыг хамгаалах, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос урьдчилан сэргийлэх холбооны зөвлөлийн түр комиссын дарга, Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга асан Андрей Аркадьевич Климовыг Монголд суух Элчин сайдаар томилж магадгүй гэх мэдээлэл байна. 

Андрей Аркадьевич Климов нь 1954 онд ОХУ-ын Молотов хотод төрсөн бөгөөд Оросын төрийн зүтгэлтэн, ОХУ-ын Төрийн Думын III, IV, V, VI хурлын депутат (Перм муж ба бүс нутгаас), Европын парламенттай харилцах бүлгийн дарга (ОХУ, ЕХ-ны парламентын хамтын ажиллагааны хороо) , ОХУ-ын Төрийн бүрэн эрхт байдлыг хамгаалах, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос урьдчилан сэргийлэх холбооны зөвлөлийн түр комиссын дарга, Эдийн засгийн ухааны доктор, Пермийн их сургуулийн хүндэт профессор, ОХУ-ын Гадаад, батлан хамгаалах бодлогын зөвлөлийн гишүүн Оросын парламентын Европын клубийн Удирдах зөвлөлийн дарга, 2012 оноос олон улсын Евразийн яриа хэлэлцээний зохицуулагч, 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Нэгдсэн Орос намын Дээд Зөвлөлийн Товчооны гишүүн, Нэгдсэн Орос улсын Дээд Зөвлөлийн даргын зөвлөх, Нэгдсэн Орос улсын Ерөнхий зөвлөлийн Олон улсын комиссын дарга, Нэгдсэн Орос намын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч гэх мэт албан тушаалуудад ажиллаж байсан нэгэн аж.