Б.Алтанзул: Үмхий үнэр нь машинаас ялгарч буй хий юм

Б.Алтанзул: Үмхий үнэр нь машинаас ялгарч буй хий юм

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.01.03/ хуралдаанаар агаарын бохирдлын талаар хэлэлцэв.

Энэ үеэр БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах хорооны нарийн бичгийн дарга болон ажлын албаны дарга Б.Алтанзул "Сүүлийн хоёр хоногт агаарын чанар муудсан нь байгаль цаг уурын хүндрэлтэй холбоотой гэх үндэслэл бий. Шахмал түлшний утаа мөн агаарын бохирдлын нэлээдгүй хувийг эзэлж байна. Мөн Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 68 байршилд 170 нам даралтын зуух ажиллаж байна. Засгийн газрын тогтоолоор энэ зууханд түүхий түлш түлэхийг хориглосон. Харамсалтай нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас энэ шийдвэрийн хэрэгжилтийг хангаж чадахгүйн улмаас түүхий нүүрсийг дахин түлэх шийдвэрийг гаргуулсан. Галлагааны улиралд 120 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Зайлшгүй сургууль, цэцэрлэг халаах шаардлага үүссэн гэдэг үүднээс түүхий нүүрс түлсэн. Энэ нь ухралт болсон. Агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд гол нөлөөллийг үзүүлсэн. 660 гаруй мянган тээврийн хэрэгслийн 87 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Эндээс ялгарч буй бохирдол хүхрийн давхар ислийг нэмэгдүүлж байна. Үмхий үнэртэж буй нь үүнтэй шууд холбоотой" гэлээ. 

ҮЗЭХ: