С.Амарсайхан: Зарим газарт мал хашаанаасаа гарч бэлчээрлэх боломжгүй нөхцөл байдалтай байна  /ВИДЕО/

С.Амарсайхан: Зарим газарт мал хашаанаасаа гарч бэлчээрлэх боломжгүй нөхцөл байдалтай байна /ВИДЕО/

Байгаль орчин хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.01.03/ хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн нутгийн нөхцөл байдал болон хэрхэн хохирол багатай даван туулах асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Өвлийг өнөтэй давах боломжгүй малаа төхөөрч эдийн засгийн эргэлтэд оруулахыг бид эртнээс анхааруулж байсан. Ялангуяа өвөлжилт хүндрэх магадлалтай аймаг, орон нутагт зөвлөмж зөвлөгөөг хүргүүлж байлаа. Цаашид ч малын тоо толгойд биш чанарт анхаарна. Хилийн зурвас болон тусгай хамгаалалттай газар нутаг гэх мэт өвс ихтэй газарт мал хөлөөр бэлчэх боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна. Харамсалтай нь мал хотноосоо гарч бэлчих нь битгий хэл алхах, явах боломжгүй нөхцөл байдал зарим газарт байна. Тиймээс хотонд нь тэжээх аргыг ашиглаж байна. 

Төв аймгийн зарим сум, говийн аймгууд, баруун аймагт хавар харын зуд, туурайн зуд болох эрсдэл эхнээсээ гарсан. Цаг агаарын байгууллагын мэдээлж буйгаар хавар их хүндрэхээр байна" гэв.