"Сонгон шалгаруулалтгүй" хэмээн С.Оюунбилэг нарыг, "Хугацаа нь дууссан" тул Г.Өнөрбаяр, С.Магнайсүрэн нарын ТНБД-уудыг өөрчлөхөөр болжээ

"Сонгон шалгаруулалтгүй" хэмээн С.Оюунбилэг нарыг, "Хугацаа нь дууссан" тул Г.Өнөрбаяр, С.Магнайсүрэн нарын ТНБД-уудыг өөрчлөхөөр болжээ

Засгийн газрын хурлаар тун удахгүй "Боомтын сайд"-ыг томилох асуудлыг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна. 

Тэгвэл Ковидын хуулийн 3.2-д заалтын дагуу "сонгон шалгаруулалтгүй"-гээр томилогдоод байсан Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ С.Оюунбилэг, ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн ТНБД Б.Бямбадагва нар болоод  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД Г.Өнөрбаяр, Барилга хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн сэлгэн томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргана гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, энэ сарын 01 /2023.01.01/-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон “Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 3.2-д, "… албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заагаад байсан юм.