ШУУРХАЙ: МҮАН-ын үйл ажиллагааг зогсоож, Ардчилсан намтай нэгтгэх хүсэлт хүргүүлжээ

ШУУРХАЙ: МҮАН-ын үйл ажиллагааг зогсоож, Ардчилсан намтай нэгтгэх хүсэлт хүргүүлжээ

Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлээс Улсын дээд шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр өргөдөл ирүүлэв.

Уг өргөдөлд “..Монгол үндэсний ардчилсан намын үйл ажиллагааг зогсоож, үзэл баримтлал нэгтэй Ардчилсан намтай нэгтгэхээр МҮАН-ын V их хурлаар дэмжигдэж, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу намыг улсын бүртгэлээс хасах хүсэлтийг хүргүүлж байна” гэжээ.