МАН-ЫН БҮЛЭГ: Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилдог эрхийг УИХ-д шилжүүлэх асуудлыг судална

МАН-ЫН БҮЛЭГ: Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилдог эрхийг УИХ-д шилжүүлэх асуудлыг судална

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэнээс  гадна цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. 

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө "Нүүрсний хулгайн асуудлаар УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын хуульд тодорхой өөрчлөлтийг хийх шаардлага байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхий прокурор, Засаг дарга, ИТХ-ын хурлын дарга, агентлагийн дарга зэрэг өндөр албан тушаалтнуудыг тендерт оролцохыг хоригдож, хязгаарлалт тогтоохоор болсон. Ялангуяа томоохон гэрээ байгуулах гэж байгаа бол Засгийн газраас шууд гэрээ байгуулахгүй УИХ-аар заавал хэлэлцүүлдэг болно.  

Гэхдээ энэ хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор намын бүлгээс ажлын хэсэг гарч нухацтай ажиллана. Мөн импортоос шалтгаалах үнийн өсөлтөд анхаарч ажиллах саналд нэгдлээ” гэлээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ард иргэдээс төр засгаас шударга ёс, тэгш боломжийг шаардаж байгаа. Үүнтэй холбогдуулж Засгийн газар, УИХ хамтран ард иргэдийн шаардсан асуудлаар гарц шийдэл хайна. Цаашид авлигал, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоохын тулд нэг мөр цогц арга хэмжээг авна. Шууд гэрээтэй холбоотой асуудал нүүрсний салбарт их байсан. Цаашид шууд гэрээтэй холбоотой асуудал үүсэхэд УИХ-тай зөвшилцөнө. Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилдог эрхйг УИХ-д шилжүүлэх саналыг Ерөнхий сайдын зүгээс намын бүлэгтээ тавьж, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ хүрээнд ажлын хэсэг ажиллана. Мөн Шүүхийн ил тод байдлыг бүрэн хангаж өгөхийг хүссэн. Өнөөдрийн бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярьж, холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өглөө. Өнгөрсөн оны төгсгөлд МАН-ын бага хурал болж, нийгэмд үүссэн цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. УИХ-аас 80 дугаар тогтоол буюу Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийн бухимдаж буй асуудлыг баталсан. Бид энэ тогтоолыг дэмжиж ажиллахаар болсон.

Нийгмийн шаардлага үүссэн тохиолдолд эрх баригчид ҮХНӨ-д дэмжлэг үзүүлж ажиллана. Бүтэн зохицуулалт хийх боломжгүй Үндсэн хууль байгаа бол ард иргэдтэйгээ зөвлөлдөж, тодорхой алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж буй. Бид ҮХНӨ-ийг дангаараа шийдэхгүй” гэлээ.

ҮЗЭХ: