Б.Жавхлан: БНХАУ хилээ нээж, зорчих хөдөлгөөн хэвийн горимд шилжсэнээр богино хугацаанд валютын нөөцөө нэмэгдүүлнэ

Б.Жавхлан: БНХАУ хилээ нээж, зорчих хөдөлгөөн хэвийн горимд шилжсэнээр богино хугацаанд валютын нөөцөө нэмэгдүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар санал бодлоо илэрхийлэв. 

Тэрбээр “БНХАУ 2023 оны нэгдүгээр сард хилээ нээж, зорчих хөдөлгөөн хэвийн горимд шилжихээр болоод байна. Үүнтэй холбогдуулан Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй жолооч нараас /Ковид-19/-ийн шинжилгээ авахгүйгээр тээврийг үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр манай улсын гадаад худалдаа, экспортод эерэг нөлөө үзүүлж, богино хугацаанд төлбөрийн тэнцлээ сайжруулах, валютын нөөцөө нэмэгдүүлж эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой болно” гэв.