Х.Булгантуяа: 1072 хувьцаа эзэмшигч зарим иргэд нас барсан. Хүүхдүүдэд нь өвлөгдөөгүй гэхчлэн сая иргэний баялаг эзэнгүй бий /ВИДЕО/

Х.Булгантуяа: 1072 хувьцаа эзэмшигч зарим иргэд нас барсан. Хүүхдүүдэд нь өвлөгдөөгүй гэхчлэн сая иргэний баялаг эзэнгүй бий /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Баасан гараг /2022.12.30/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Иргэдийн бухимдлыг далимдуулж хэсэг хүмүүс тууштай попорч байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй байна гэдэг чинь нээлттэй ил тод олон нийтэд тайлан тавьдаг. 1072 хувьцаа эзэмшигч буюу Эрдэнэс Тавантолгойн 18 орчим хувьцааг эзэмшиж байгаа иргэд өөрсдийн төлөөллөөр хараат бус ТУЗ-ийн гишүүдийг томилдог. Хэн нэг УИХ-ын гишүүний гэр бүл, хамаатан садан нь томилогддоггүй компанийг бий болгох юм. Хөрөнгийн биржид бүртгэлтэй боллоо гээд нэмж хувьцаа гаргах асуудлыг компанийн наад захын засаглалд мэддэг хүмүүс байвал мэдэж байгаа байх. Стратегийн орд учир нэмж компани гаргах эсэхийг УИХ шийднэ.

Иргэдээс асуумаар байгаа юм. Танд 2012, 2013 онд 930 төгрөгөөр үнэлж 1072 хувьцаа өгчээ. Өнөөдөр хувьцааны үнэ өссөн эсвэл унасан эсэхийг мэдэж байгаа юу? Иргэд мэдэхгүй байгаа учраас энэ компани үнэгүйдэж зарж ч болохооргүй муу засагласан байж болзошгүй учир бид нээлттэй болгоё гээд байгаа юм. 2011, 2012 оноос хойш зарим хувьцаа эзэмшигч иргэд нас барсан. Хүүхдүүд нь хувьцааг нь өвөлж авч чадахгүй байгаа.

Түүнээс хойш сая орчим монгол хүн нэмэгдсэн ч байгалийн баялгаа эзэмшиж чадахгүй байгаа. Иймд энэ бүгдийг нээлттэй болгоё. Иргэдийн баялагт нь эзэн болгоё гэхээр хувьчилж авах гээд байна гээд худлаа яриад байх юм. Ард түмнийг бухимдуулж талцуулаад жагсаагаад байвал нэг хэсэг хүмүүсийн карьер их хол явдаг юм шиг байгаа юм. 10 гаруй жил УИХ-д суучхаад хамгийн том компаниа өнөөдөр төрийн өмчид бүртгэлтэй эсэхийг мэдэхгүй байна. Эрдэнэс Тавантолгой ХК хөрөнгийн биржид бүртгэлгүй. Иргэд 1072 хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийн асуудлыг УИХ шийдэж чадна. Иргэдээ баялагтаа эзэн болгоё гэж байгаа бол шинээр төрсөн сая хүүхдээ яах юм.

ВИДЕО: