С.Чинзориг: Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөөгүй учир хөдөөгийн иргэд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна /ВИДЕО/

С.Чинзориг: Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөөгүй учир хөдөөгийн иргэд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Баасан гараг /2022.12.30/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн хуульд нийцүүлэх Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Харин иргэдийн зүгээс "үнийн өсөлт тэнгэр хадлаа. Иргэдийн амьжиргааны түвшин дордож байна. Банкны зээл олдохоо больсон. Түлш, гурилын үнэ дийлдэхээ байлаа" гэдэг зүйлийг ярьж байна. Сүүлийн жил дараалан үнийн өсөлт, имфляцийн өсөлт 14.5 д хүрээд буухгүй байна. Мөн арваннэгдүгээр сараас ААН, байгууллагуудын цахилгааны төлбөр нэмэгдсэн. Энэ нь үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг дундын хэдэд сөргөөр нөлөөлж байна. Суурь үнэ нэмэгдсэн учир ирэх онд имфляци буухгүй байх. Үнийн өсөлтөөс шалтгаалаад өрхийн бодит орлого багсаж, зөвхөн эм тарианы үнэ л гэхэд 40.6 хувиар өссөн байна. Жилийн хугацаанд шүү дээ. Хүүхдийн хэргэлдэг живхний үнэ нэг ширхэг нь 2.5 дахин өслөө. Бид үнэ чанарын асуудалд хяналт тавихаар УИХ-ын түр хороо байгуулсан. Одоо хугацаа нь дууссан ч хийсэн ажлынх нь тайланг сонсмоор байна. Хөдөө орон нутагт дизель түлшний үнэ 35.2, гурилан бүтээгдэхүүн 45.4 хувиар зөвхөн гурил нь 50.8 хувиар өссөн байна. Хөдөө аж ахуйн малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөөгүй учир хөдөөгийн иргэд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна. Тиймээс УИХ-аас түлш, гол нэрийн барааны үнийг тогтворжуулж, нөөц бүрдүүлэх хууль баталсан. Энэ хуулийн хэрэгжилтийг яримаар байна. Энэ хуулийн хэрэгжилтийг ирэх долоо хоногт ярья. Цаашид малын гаралтай бүтээгдэхүүний үнийг яаж дээшлүүлэх, малчдын амьжиргааны түвшнийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулмаар байна. УИХ-ын ойрхон гаргасан хоёр шийдвэрээс үүдэж хавар ноолуурын үнэ унах магадлалтай байна. Энэ асуудлаа анхаарах хэрэгтэй байна" гэв.

ВИДЕО: