П.Анужин: Нэгэнт импортоор орж ирсэн эмэнд яагаад дахин лиценз шаардаж байгаа юм /ВИДЕО/

П.Анужин: Нэгэнт импортоор орж ирсэн эмэнд яагаад дахин лиценз шаардаж байгаа юм /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Баасан гараг /2022.12.30/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн хуульд нийцүүлэх Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд биологийн нэмэлт бүтээгдэхүүний зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудлаар УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягаас асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн П.Анужин "Эм эмнэлгийн тухай хуулийн гуравдугаар зүйлд заасан импорт, экспортын лиценз гэснийг мэдүүлэг гэж өөрчлөх санал өгсөн байгаа. Нэгэнт ороод ирсэн эмэнд яагаад дахин лиценз шаардаж байгаа юм. Зүгээр мэдүүлгээ өгөх нь импортлогчийн ажлыг хөнгөвчлөх юм биш үү. Гэтэл дахин лиценз шаардана гэдэг нь ажил хүндрүүлж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхны хүсэлт, саналын харгалзан үзэх хэрэгтэй байх" гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "П.Анужин гишүүн андуураад байна. Бид лицензийг харин болиулж байгаа юм. Зөвшөөрлийн хуулиар ямар нэг мэдүүлэг, лиценз байхгүй гэж орж ирж байгаа. Лицензийг бүртгэлийн үйл ажиллагаа болгож байгаа. Нэг ёсондоо зөвшөөрөл гэх асуудлаар бид хээл хахуулаас ангижирч байгаа гэсэн үг" гэлээ.

ВИДЕО: