"Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Эрдэнэс Монгол" ХК монголдоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байх юм. Цалинг дөрвөн үе шаттай олгоно. Тухайлбал,
- Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг
- Менежер- 6.5-8.5 сая төгрөг
- Ахлах мэргэжилтэн- 4-56 сая төгрөг
- Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай
байх ТУЗ-ийн шийдвэр гарсан. Багийн системээр үйл ажиллгаа явуулна. Харин ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны нэгдүгээр сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Ажлын байрны нийтлэн шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
- Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
- Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
- Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй
- Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна.
Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд суурилж явуулна" гэлээ.
ВИДЕО: