УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал "Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд" цол хүртжээ

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал "Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд" цол хүртжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж нэр бүхий дипломатуудад цол хүртээсэн байна. 

Тухайлбал, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолыг Ахмад дипломатч, Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн тэргүүн Содовын Онон, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал нарт хүртээжээ.