Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын хуулиар "Улаанбаатарын иргэд орон сууц, хашаа байшин зэрэг ГУРАВ дахь хөрөнгө"-дөө энэ сараас татвар төлж эхэлнэ

Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын хуулиар "Улаанбаатарын иргэд орон сууц, хашаа байшин зэрэг ГУРАВ дахь хөрөнгө"-дөө энэ сараас татвар төлж эхэлнэ

ДАХИН НИЙТЛЭВ. 

Үндсэн хуулийн 16.3-т "Монгол улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй" гэж заасан байдаг. Гэтэл иргэний өмчтэй байх эрхэнд халдсан хуулийг хотын дарга Д.Сумъяабазар боловсруулсны улмаас энэ сараас /2023.01/-аас эхлэн иргэд гурав дахь "Үл хөдлөх хөрөнгө"-дөө татвар төлөх гэж байна. 

ВИДЕО: 

-УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЛДУУЛАН ХОЛБОГДОХ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ТАТВАР АВАХААР БОЛЖЭЭ-

Тодруулбал, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар 2021 оны зургаадугаар сарын 25 /2022.06.21/-ны өдөр "Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, батлуулсан байдаг. Мэдээллийг ЭНД дарж унших. 

Тус хуулийн 16.1-т "Нийслэл хот албан татвартай байх бөгөөд албан татварыг хуулиар тогтооно" гэсэн заалт бий. Хуулийн төслийг ЭНД дарж унших.

Тэгвэл тус хуулийг дагуулж "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай" хуульд өөрчлөлт оруулж "Гурав буюу түүнээс дээш үл хөдлөх хөрөнгөтэй" Улаанбаатар хотын иргэнээс татвар авах зохицуулалтыг ирэх сараас хэрэгжүүлэх гэж байна. Дэлхийн улсууд эдийн засгийн гол тулгуур болох "дундаж давхарга"-аа бэхжүүлэх, хамгаалах чиглэлийг барьж ажилладаг. Гэтэл манайх дундаж давхаргаа улам эмзэгжүүлэх чиглэлийг барьж буй нь тус татвараас харагдаж байна.

Тухайлбал, манай дундаж давхаргынхан дунд ипотекийн зээлээр авсан бага м.кв-тай орон сууц, эцэг эхээс нь өвлөж ирсэн 7 буудал дахь хашаа байшин, аль аль нь утаатай учраас нэг уулын аманд 5 саяар газар худалдаж аваад түүн дээрээ жижигхэн канад байшин барьчихсан эсвэл эцэг, эхийнхээ байрыг хамт эзэмшдэг олон иргэн бий.

Гэтэл Д.Сумъяабазарын боловсруулсан хуулиар нийслэлийн иргэн энэ бүхнээсээ татвар төлөх нь. Учир нь, тус хууль зөвхөн нийслэлийн иргэдэд үйлчлэх юм. 

-ЗУСЛАНГИЙН БАЙШИН, ХАШАА БАЙШИН, ОРОН СУУЦ ЗЭРЭГ ГУРВАН ОРОН СУУЦТАЙ БОЛ ГУРАВ ДАХИАС ЭХЛЭН ТАТВАР АВНА-

Манай улс 2000 онд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг баталсан. Харин өнгөрсөн 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагуулж дээрх хуульд өөрчлөлт оруулсан байна. Тус өөрчлөлтөөр иргэн, хуулийн этгээдийн эзэмшдэг хоёр орон сууцыг татвараас чөлөөлж, гурав болон түүнээс дээш тооны орон сууцанд 0.6-1 хувийн татварыг тооцож авахаар тусгажээ. Журмыг Татварын ерөнхий газраас боловсруулсан байна. 

7.1.2 дахь заалтыг өөрчилжээ

Журамд; 

  • Хашаа байшин, зуслан, орон сууц, үйлчилгээний зориулалттай байр болон бусад үл хөдлөхүүд хамаарна. Үүнээс хоёр орон сууц нь чөлөөлөгдөж, гурав дахиас татвар авна 
  • Бусадтай хамтран эзэмшдэг бол хувь тооцож татвар ногдуулна
  • Насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр өмчлөлтэй орон сууцны татварыг асран хамгаалагчаас авна 
  • Татварыг ногдуулахдаа орон сууцыг захиалсан эсвэл худалдан авсан баримтад үндэслэн тооцох эсвэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс бодож  татвар авна
  • Иргэдийн төлөх татварын мэдээллийг E-TAX, E-BARIMT зэрэг апплейкшнээр иргэн бүрт явуулна 
  • Иргэн дээрх апплейкшнээр дамжуулж аль орон сууцаа татвараас чөлөөлүүлж, алинаас нь татвар төлөх хүсэлтээ өгнө 
  • Нийслэлийн нэгдүгээр, хоёрдугаар бүсчлэл дэхь орон сууцаас 1 хувь, гурав, дөрөвдүгээр бүсчлэл дэхь орон сууцаас 0.8, тав, зургаадугаар бүсчлэл дэхь орон сууцаас 0.6 хувийн татварыг тооцож авна 
  • Иргэн хамгийн бага татвар төлөх байраа хамруулж болно. 

Харин эдийн засагчид орон сууцны үнэлгээг маш зөв тооцох схемтэй байх, жигд ногдуулах, иргэнийг хохироогүй байхад анхаарах ёстой гэдгийг сануулж байна.