Төмөр замын хил холболтын гэрээтэй холбоотой асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас тодрууллаа.
Тэрбээр, "Хил холболтын төмөр зам олон жил яригдаж байгаа асуудал. Бид наанаас нь нэлээд урт төмөр замыг бий болгочихсон. Цаашаа давуулах эсэх асуудал байсан. Манай экспортын гол бүтээгдэхүүн нь уул уурхайн бүтээгдэхүүн. Хил давуулах чадвараа бид нэмэгдүүлэх ёстой. Тиймээс үүнийг их хурал дэмжсэн. Ямар үнэ ханшаар гэрээ байгуулах асуудал нь Засгийн газрын хүрээний асуудал. Гэхдээ тэнд яригдсан тоон мэдээллүүд бий. Үнэ ханш нь дөрвөн боомтын үнийн дунджаар байх ёстой. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байна түүнтэйгээ уялдаж явах нь зүйтэй. Түүнийг нь бид нягталж үзээгүй учраас тийм хэмжээтэй юм байна гэж дуугарах боломжгүй байгаа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: