Монголд анх удаа “Phoenix Cup Mongolia 2025” софт дартсын нээлттэй тэмцээн болно

Монголд анх удаа “Phoenix Cup Mongolia 2025” софт дартсын нээлттэй тэмцээн болно

Монголд спортын шинэ соёлын эхлэлийг тавих софт дартсын анхны нээлттэй тэмцээн “Phoenix Cup Mongolia 2025” есдүгээр сарын 20–21-нд Улаанбаатар хотын Midway Event Center-т зохион байгуулагдах гэж байна.

Дартс нь зөвхөн спорт биш, оюун ухаан, төвлөрөл, ур чадварыг зэрэг хөгжүүлдэг онцгой төрөл юм. Найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олонтойгоо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжилтэйгөөр өөрийгөө сорих хамгийн тохиромжтой сонголт байх болно. Тэмцээн нь Gold, Rookie, Эмэгтэй, Өсвөр, Хосын төрөл, мөн Bonus Match зэрэг ангиллаар явагдах бөгөөд хэн бүхэнд нээлттэй ба оролцогчид дэлхийн №1 софт дартсын самбар дээр хурд, ур чадвар, ухаанаа сорих боломжтой.

Энэхүү тэмцээн нь зөвхөн мэргэжлийн тамирчдад бус, спорт сонирхогч, дартсын ертөнцөд шинээр хөл тавьж буй хүн бүхэнд нээлттэйгээр явагдахаараа онцлог юм. Бүртгэл 9-р сарын 18-ныг дуустал үргэлжилнэ. Холбоо барих: 9007–9005, 8630–2215 Бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/MEs5f