"Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолд тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ

"Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолд тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ

Өнөөдөр /2025.09.16/ Төсвийн байнгын хороо хуралдаж, "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолд тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн байна. Мөн Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.16/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ.

Үүнд:

  • "Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ.
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонслоо.
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон Сангийн сайдын мэдээллийг сонсоно.