Улсын арслан Ц.Содномдорж эхнэрээ "Үхлийн муугаар үхүүлнэ" хэмээн заналхийлсэн байж болзошгүй байна

Улсын арслан Ц.Содномдорж эхнэрээ "Үхлийн муугаар үхүүлнэ" хэмээн заналхийлсэн байж болзошгүй байна

Сүүлд үед үндэсний бөхчүүдтэй холбоотой таагүй мэдээлэл үе үе гарч, бөхөд хайртай монголчуудын сэтгэлийг гонсойлгох болсон. Хэдхэн сарын өмнө Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын эхнэр Ц.Дэлгэрмаа гэр бүлийн таагүй харилцааныхаа талаараа цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. 

Тэгвэл өнөөдөр /2025.09.16/ Улсын арслан Ц.Содномдоржийн гэргий маш ноцтой байж болзошгүй мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр өөрийнх нь гэр бүлийн хүн болох Улсын арслан Ц.Содномдорж өөрийг нь "Үхлийн муугаар үхүүлнэ" хэмээн заналхийлсэн байж болзошгүй талаарх мэдээллийг цахим сүлжээгээрээ дамжуулан олон нийтэд хуваалцлаа. Харин тэрбээр уг асуудлаар хуулийн байгууллагад хандсан эсэх талаарх мэдээлэл алга байна. 

Ташрамд өгүүлэхэд, зарим хэвлэлд мэдээлснээр Улсын арслан Ц.Содномдорж Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхонтой хамт амьдарч буй талаарх мэдээлэл байна.