Залууст өдгөө "техникийн боловсрол"-ыг түлхүү олгох хэрэгтэй талаар зарим судлаачид тогтмол сануулдаг. Учир нь улс орныг инженер, залуу зохион бүтээгчид хөгжүүлэх болохоос нийгмийн шинжлэх ухаан хөгжүүлэхгүй гэдэг.
Тэгвэл Монгол Улс өдгөө өөрийн гэсэн технологийг олон улсад нэтрүүлэх байтугай олон улсын шинэчлэгдсэн технологиудыг ч улсдаа оруулж ирж чадаагүй л явна. Үүний нэг шалтгаан нь манай улсад залуу зохион бүтээгч алга. Бид инженерчлэлийн сургалтыг хэзээнээс боловсролын системдээ ч суулгаагүй. Ингэснээр өнөөдөр монголын залуусын бүтээх зүйлс нь тураах цай, залуужуулах ундаа болжээ.
Энд нэгэн жишээ дурдвал өнгөрсөн аравдугаар сар /2022.10/-д Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулдаг "Гарааны бизнесээ эхлүүлж буй хөдөлмөр эрхлэх чинь хүсэлтэй залуучуудыг дэмжих зорилгоор 10 сая төгрөгийн шагналын сан бүхий уралдаан зарлажээ.
Уг тэмцээнд алимны цуугаар тураах цай хийсэн нэр бүхий залуус түрүүлсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Тодруулбал, Дундговь аймагт бизнес эхлүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор арван сая төгрөгийн гарааны санхүүжилт, буцалтгүй тусламж олгох хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Тэнцээнд найман баг өрсөлдөж эцсийн шатанд Гидропоник, Эко Лайф хэмээх хоёр баг үлдэж Эко Лайф буюу тураах цай бэлтгэж буй залуус түрүүлжээ.
Тус хоёр багийн бүтээгдэхүүнийг товч танилцуулбал,
- Өндөр хүчиллэг, гастрит, нойр булчирхайн үрэвсэл, ходоодны шархлаа, цочмог болон архаг бөөрний үрэвсэлтэй хүмүүст эсрэг заалттай,
- Элэг, бөөрний дутагдал, янз бүрийн этиологийн гепатит, элэгний хатуурал, бөөрний чулуу, цөсний хүүдийд хэрэглэхийг болохгүй,
- Шээс хөөх эмийн шинж чанартай, хэрэглэх нь циститэд эсрэг заалттай байдаг,
- Шингэлээгүй цуутай бургуй хийж болохгүй - энэ нь гэдэсний ашигтай микрофлорыг устгаж, салст бүрхэвчийг гэмтээдэг.
Түүнчлэн хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй бүтээгдэхүүнийг сайтар судалж, туршиж, олон улсын чанар шинжилгээнд хамруулж худалдаалан борлуулах ёстой ч Монгол Улсад энэ мэт тураах бэлдэм хяналтгүй зарагдсаар хэн сонирхолтойн үйлдвэрлэж байгаа юм. Мөн хамгийн ноцтой нь Эко Лайф тураах цайг үйлдвэрлэгчид "өглөө өлөн элгэн дээрээ уухыг тайлбар дээрээ зөвлөжээ" гэвч уг цайны ихэнх орц хүчил ихтэй. Дангаар нь хэрэглэвэл бактери устгадаг. Өөх шатаадаг гэх бүтээгдэхүүнүүдийг нэгтгэжээ. Тухайлбал, Цагаан гаа, турмерик, синнамон зэрэг хүнсний амтлагчид, будагчид багтсан байгаа юм.