ШУУРХАЙ: Ж.Соронзон захирлыг чөлөөлөх асуудалд Оросын талын байр суурийг сонсохоор ОХУ, ЭСЯ-руу албан бичиг илгээжээ

ШУУРХАЙ: Ж.Соронзон захирлыг чөлөөлөх асуудалд Оросын талын байр суурийг сонсохоор ОХУ, ЭСЯ-руу албан бичиг илгээжээ

Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг энэ сарын 07-ны өдөр /2022.09.07/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргасан билээ.

Улмаар тус сургуулийн ТУЗ-ийн дарга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Энэ асуудлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзсан. БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Тиймээс эл асуудлыг Оросын талтай ярилцаж шийдвэрлэ гэх чиглэлийг өглөө. Тиймээс миний хувьд Монгол Улсын хууль тогтоомж хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх болно" гэдгээ мэдэгдсэн юм. 

Тэгвэл Орос Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан "Ж.Соронзон захирлыг Монголын талаас чөлөөлөхөөр болсон. Тиймээс уг асуудалд Оросын тал ямар байр суурьтай байгаа"-г тодруулахаар тус улс руу албан бичиг илгээсэн байна. Мөн уг асуудлыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас асуухаар албан бичиг явуулаад байгаа аж. Дээрх газруудаас ирсэн хариуг үндэслэж, Удирдах зөвлөл шийдвэрээ гаргах юм байна. 

Харин БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Орос Монголын хамтарсан сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр бол эцсийнх. Эл асуудалд цэг тавьсан" гэдгийг тодотгоод байгаа юм.