Уулчин Б.Бумхишигийг аврах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ЭСЯ-ны хамт олонд талархал илэрхийлэв

Уулчин Б.Бумхишигийг аврах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ЭСЯ-ны хамт олонд талархал илэрхийлэв

Монголын Үндэсний Уулчдын холбооноос Бүгд Найрамдах Кыргыз улсад суух Элчин сайд С.Ганхуяг, Зөвлөх, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Цэрэнжүрмид болон ЭСЯ-ны хамт олон, гэр бүлд нь талархал илэрхийллээ. 

Тус талархалд "Бүгд Найрамдах Кыргыз Улсын нутаг дэвсгэрт орших Памирын нурууны Ленин оргилд авирах явцдаа эрсдэлд ороод байсан Монголын уулчин Б.Бумхишигийг аврах үйл ажиллагаа, Монгол Улсаас очсон аврах багийнханд бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлсэн явдалд Элчин сайд С.Ганхуяг, Зөвлөх, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэрэнжүрмид болон ЭСЯ-ны хамт олонд, гэр бүлд нь гүн талархал илэрхийлж байна" гэжээ.