“Аюулыг авдарлая” аяны хүрээнд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдээр тамхины иш түүлгэж буйг эцэг эхчүүд дургүйцжээ

“Аюулыг авдарлая” аяны хүрээнд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдээр тамхины иш түүлгэж буйг эцэг эхчүүд дургүйцжээ

Тамхины иш нүцгэн гараараа түүж буй бага ангийн сурагчдын бичлэг цахим орчинд нийтлэгдэж хүмүүс эергээр хүлээн авч сайшааж байсан. Гэтэл уг бичлэгт Увс аймгийн ЕБС-ийн хүүхдүүд “Аюулыг авдарлая” аяны хүрээнд тамхины иш цуглуулж байжээ. Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тодруулбал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Бөмбөрцгийн сүм хүүхдийн байгууллагатай хамтран иргэдийг тамхины ишээ хогийн саванд хаядаг болгох зорилгоор тамхины иш түүх аяныг 21 аймагт зохион байгуулж буй. Энэхүү ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээр тамхины иш түүлгэж байгаа үйлдлийг зарим эцэг эхчүүд шүүмжилж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Тухайлбал, Тус аяны хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар тамхины иш түүх уралдаан зарласны дагуу цэцэрлэгийн хүүхдүүдэд таван ширхэг ундааны саванд тамхины иш түүж ирэхийг даалгажээ. Иймд угтаа орчны бохирдлыг бууруулж тамхиа хогийн саванд хаях аянд тамхиа гадаад орчинд замбараагүй хаяж буй иргэд биш хүүхдүүд дайчлагдаж, нүцгэн гараараа тамхины иш цуглуулж буй нь эсрэгээрээ хүүхдүүдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байгаа тул эцэг эхчүүд ийнхүү дургүйцлээ илэрхийлжээ.