Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 14-ний өдрийн 16:20 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж,  22:34 цагт цурамд оруулжээ. Улмаар есдүгээр сарын 15-ны өдрийн 05:50 цагт бүрэн унтраажээ. Түймэрт нийт хэчнээн га талбай газар өртсөн нь одоогоор тодорхойгүй байна.