Бохирын шугамын нүх ухаж байсан хоёр ажилтан шороонд дарагджээ

Бохирын шугамын нүх ухаж байсан хоёр ажилтан шороонд дарагджээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн хоёрдугаар хэсэгт бохирын шугамын худагт ажиллаж байсан 2 хүн шороонд дарагджээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл 09.14-ний өдрийн 19:38 цагт ОБГ-т ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:43 цагт очиход бохирын шугамын нүх ухаж байсан ажилтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /34 настай, эрэгтэй/, мөн тус сумын харьяат У /29 настай, эрэгтэй/ нар 2 метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байсныг 19:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн гэмтлийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.