Олимпын гүүрний урд талын буцаж эргэх авто замын хөдөлгөөнийг нээлээ

Олимпын гүүрний урд талын буцаж эргэх авто замын хөдөлгөөнийг нээлээ

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажлын хүрээнд энэ сарын  20-ноос үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, тус хэсгийн авто замыг хааж, засварын ажлыг хийж буй.

Тэгвэл өнөөдөр /2022.08.27/ “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд үндсэн гүүрийн урд талын U хэлбэрийн буцаж эргэх авто замын засварын ажлыг дуусгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.

Эх сурвалж: НЗХГ