Балетчин Д.Алтанхуяг, Ө.Мөнхжин нарын Монгол бүжигчид,  Япон Улсын урилгаар Токио хотноо “Уран хас” балетыг амилууллаа

Балетчин Д.Алтанхуяг, Ө.Мөнхжин нарын Монгол бүжигчид, Япон Улсын урилгаар Токио хотноо “Уран хас” балетыг амилууллаа

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж, Японы Токио хотын Шинжүкү Бунко төвд "Монголын балетын хөгжил сан" болон "Интернейшнл балет академи" хамтран энэ сарын 25-нд сонгодог урлагийн тоглолтыг зохион байгуулжээ.

Тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын гоцлооч, МУСТА Ө.Мөнхжин, О.Даваадорж нар урилгаар оролцож, Японы "Интернейшнл балет академи"-ийн бүжигчидтэй хамтран А.Аданы “Жизель”, Ж.Чулууны “Уран хас” балетын хэсгээс Японы үзэгчдэд толилууллаа.

"Монголын балетын хөгжил сан" нь Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40, 45 жилийн ойн хүрээнд “Комаки балет Монголд” (2013 он), “Галт Шувуу” балет (2017 он) , “Цөмөөхэй балет Японд” (2018 он) зэрэг тоглолтуудыг зохион байгуулж байсан билээ.