Өнөөдөр улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөний эрчим оргил үедээ хүрч байгаатай холбогдуулан энэ наймдугаар сарын 27 /2022.08.27/ буюу энэ долоо хоногийн Бямба гаргаас эхлэн есдүгээр сарын 03 /2022.09.03/-ны өдрийг дуустал Улаанбаатарт 08:00-20:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон. 

Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ний өдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно. Мөн наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ний өдрүүдэд 1,3,5,7,9 буюу сондгой дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ний өдрүүдэд 0,2,4,6,8 буюу тэгш дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.