Захчин Түмний Өв Соёлын "Тонжоо" их наадам эхэллээ

Захчин Түмний Өв Соёлын "Тонжоо" их наадам эхэллээ

Захчин угсаатны хувцас, эд эдлэл, тоглоом наадгайн соёлыг өвлүүлэх, өв тээгчдийг олонд таниулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Захчин Түмний Өв Соёлын "Тонжоо" их наадам” Ховд аймгийн Мөст суманд өнөөдөр /2022.07.25/ эхэллээ.

Наадмыг Ховд аймгийн Захчин Түмний хөгжлийн холбоо, Захчин сумууд, Ховд, Дархан, Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлөөс хамран зохион байгуулж буй аж.