СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын усанд суусан хоёр автомашинаас бага насны ЗУРГААН хүүхдийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын усанд суусан хоёр автомашинаас бага насны ЗУРГААН хүүхдийг аварчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хар-Үзүүр” гэдэг газар “Туул” голын усанд тус бүр /3 зорчигчтой/ хоёр автомашин суужээ.

Иймд Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 18:33 цагт очиход иргэн О-ын жолоодож явсан “Тоёота Приус-11” загварын суудлын автомашин, Б-ын жолоодож явсан “Тоёота Приус-30” загварын суудлын автомашинууд “Туул” голын усанд сууж, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Д/15 настай, эрэгтэй/, Э/7 настай, эмэгтэй/ Э/14 настай, эрэгтэй/, Г /8 настай, эмэгтэй/, И/10 настай, эмэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/ нарыг аврах завь ашиглан тус автомашинуудаас аюулгүй газарт гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.