СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан дамжуулах шугам шатаж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан дамжуулах шугам шатаж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргажээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Шагдаржавын гудамжинд орон сууцны 3 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:38 цагт очиж, хүч нэмэгдүүлэн 15:03 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:08 цагт, 15:50 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан, 15:59 цагт, 15:54 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:02 цагт очиж тус байрны 1 дүгээр орцны 3-15 дугаар давхрын цахилгаан дамжуулах шугам шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан байна.