Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын 7 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 25, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 4 цаг 59 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.